Челси баг Европын Лигийн аварга болжээ

648

Лондонгийн “Челси” баг шийдвэрлэх тоглолтод Арсенал багийг 4:1 онооны харьцаагаар хожиж, Европын Лигийн аварга болжээ. Тоглолтын 49 дахь минутад Челсигийн довтлогч Оливье Жиру тооны харьцааг нээж, үүнээс хойш 16 минутын хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалга руу хоёр удаа гоол оруулжээ. Харин ”Арсенал” баг 69 дэх минутанд анхныхаа гоолыг оруулсан байна. 3 минутын дараа Челси багийн хөлбөмбөгчин Эден Азар“Арсенал” багийн хаалганд 4 дэх гоолоо оруулжээ. Челси баг түүхэндээ хоёр дахь удаагаа Европын Лигийн аварга болж байна. Өмнө нь Лондончууд 2013 онд ялагч болж байжээ. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>