БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв

50

 

БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв

 

БНСУ-ын Кёнсан аймгийн Ёнчон хотын хотоос зайдуу фермийн эзэн гадаад ажилчдадаа хуурамч чек  өгч байсан нь илэрчээ.  Кёнсаны Цагаач ажилчдын эв санааны нэгдэл байгууллагаас  өнгөрсөн мягмар гарагт хуурамч чекээр цалингаа тавьсан хэд хэдэн байгууллагыг илрүүлсэн байна. Одоогоор 200 гаруй гадаад ажилчин хуурамч чекээр цалинжсан нь тогтоогдож, ажил олгогчийнхоо эсрэг гомдол гаргаад байгаа гэнэ.  Ажил олгогчид нь сар бүр цалинг нь чек хэлбэрээр өгөж, хүссэн үедээ банканд солиулж болно хэмээсэн учир хохирсон гадаад ажилчны олонх нь банканд очих гэж яаралгүйгээр цуглуулж байжээ. Түүнчлэн хуурамч чектэй холбоотой асуудлыг судлах олон байгууллага гадаад ажилчдыг  цагийн 6300 орчим вонны хөлсөөр ажиллуулдаг нь тогтоогдсон байна. Тус улсад нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 8350 вон байдаг юм.  Үүнээс гадна Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж буй гадныхны  олонх нь богино хугацааны болон сургалтын визтэй байдаг тул ажил хийх хориотой байдаг. Тиймээс ажил олгогчид энэ сул байдлыг далимдуулж, бага хөлсөөр ажиллуулах, дарамтлах хандлага сүүлийн үед эрс өсөх болсон талаар "Кoreatimes” мэдээлжээ.

 Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.