Дарханы ноёд дархлагдсан уу?

750

Дарханчуудийг УИХ-д төлөөлж, чухам л аймаг хот, ард олны амьдрал ахуйг цэцэглүүлээд өгнө хэмээн амалж 2016 оны сонгуулиар сонгогдсон гурван гишүүн, аймгийн засаг ноён Дарханчуудаар дүнгээ тавиулах цаг айсуй. Саналаа өгсөн ард олны амьдрал нүдэн дээр доройтож, харин сонгогдсон гишүүдийн амьдрал, ажил хэрэг нь авсан зээл, орсон хаус, ах дүү нарынх нь албан тушаал, өнгө мөнгөөр жилээс жилд цэцэглэдэг байдал Монголын улс төрийн жишиг болоод удаж байна.


Өнгөрсөн хугацаанд Дарханыг төдийгүй улс орныг хөгжүүлээд өгнө гэсэн улс төрчид юу хийж гийгүүлэв. Юу хийж, хэнийг жаргуулсан гэж дахин сонгогдохын төлөө өөр хоорондоо хөлөө жийлцэж, өрөөл бусдад худлаа саймширч сууна вэ тэд. Дархан залуусын хот гэж Монгол даяар өргөмжлөгддөг ч өнөөг болтол хэдэн архаг гарууд, хуучинсаг, гараас нь ганц олигтой зүйл гарахаасаа өнгөрсөн попууд сонгогдож ирлээ. Ялангуяа Засаг дарга Насанбат, гишүүн Хаянхярваа нараас уйдаж, шинэ үе, шижигнэсэн манлайлагчдыг хүссэн уур амьсгал, яриа хэлэлцүүлэг Дархан даяар өрнөж байна. Тэднийг л суудлаас нь буулгах эрч хүчтэй, хийж бүтээж чадах залуусыг нэр дэвшээсэй хэмээн хүсэмжилж байна. 2020 оны сонгуульд санал авахаасаа өнгөрсөн дархлагдсан мэт хэдэн нөхдийг биш, шинэ нэр дэвшигчдийн эрэлд МАН, АН, бусад нам хүчин аль хэдийн мордсон. Зургаахан сарын дараа Дарханчууд сонголтоо хийж, шинэ үе, шинэ цагийн төлөөлөгчдөөр төрийн эрхийг бариулах сайхан цаг ирж байна.

Эх сурвалж: SERUULEG.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>