250 албан тушаалтан ХОМ өгчээ

18

Өчигдрийн буюу энэ сарын 14-ний өдрийн 09 цагийн байдлаар 40950 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “https://meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 98,2 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо,  Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар,  Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл, Архангай аймгийн ЗДТГ, Сүхбаатар, Увс аймгийн ИТХ зэрэг байгууллагууд мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад тушаалтнаас 250 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 87 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ, Засгийн газрын гишүүн-62, Дэд сайд-12, Төрийн нарийн бичгийн дарга-12, Засгийн газрын агентлагийн дарга-30, УИХ-ын дэргэдэх байгууллагын дарга-5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-42,  бусад-87 байна.   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.