Дөнгөж төрсөн охин гэдсэнд байхад нь үргэлж ярилцдаг байсан аавыгаа хараад инээжээ Дэлхий дахинд 19-02-2020, 13:54 376 Хуваалцах Үр хүүхдээ харах анхны мөч хэн бүхний сэтгэлийг хөдөлгөдөг билээ. Баярт мөч ойртохын хэрээр хосууд ээжийнхээ хэвлийд бойжиж буй хүүхэдтэйгээ ярилцах нь олонтаа. Тэгвэл Бразил хосуудад нэгэн хайр төрүүлэм үйл явдал тохиосон байна. Антонелла охин дөнгөж төрөнгүүтээ аав, ээжийгээ хараад инээмсэглэсэн нь гэрэл зурагчны дуранд буун үлджээ. Флавио Дантас охиноо ээжийнхээ гэдсэнд байхад нь өдөр бүр ярилцдаг байсан гэнэ. Харин бяцхан охины аавдаа барьсан хариу үйлдэл олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Дантас инстаграм хуудсандаа тэр мөчийг дүрслэн бичсэн байна. Тэрээр, “Би тухайн үед төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй нь. Охинтойгоо үргэлж ярилцдаг байсан. Түүнд маш их хайртай гэдгээ бас энэ дэлхийн хамгийн сайн аав болно гэдгээ хэлдэг байсан. Харин тэр төрснийхөө дараа энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм инээмсэглэлийг нүүрэндээ тодруулсан” гэжээ. Э.Онон Эх сурвалж: Boredpanda 376 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-11-2019, 16:33 ''Үнэ цэнэ''… 16-10-2018, 15:49 Таван сартай аялагч охин Геннисийн амжилтыг эвджээ… 24-09-2015, 09:35 Г.Маралмаа, Т.Цогт нарыг өнөөдөр шүүнэ… 9-09-2015, 13:59 Африкийн эрлийз гэх дуучин Намуунаа аавыгаа хүлээж байна… 5-10-2014, 21:50 Гэр бүлийн 30 сайхан буюу (Жаргалдаа “согтох” 30 арга)… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.