АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

46

АНУ-ын Өмнөд Каролина мужийн захирагч Хенри МакМастер өнгөрөгч гуравдугаар сард мужийн хэмжээнд хөл хорих шийдвэр танилцуулж, иргэдийг 10-аас олуулаа нэг доор цуглахгүй байхыг анхааруулсан. Тэрээр энэ сарын 4-нд иргэд гэрээсээ гарахгүй байх шийдвэрийг цуцалж, сайн дураараа өөр хоорондоо зай барьж, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалсан юм.

Тэгвэл Өмнөд Каролина мужид Засгийн газрын хөл хорих шийдвэрийг үл харгалзан олон хүн цугласан үдэшлэг болох үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, 5 хүн шархадсан хэрэг гарсан байна.

Тус мужийн Юнион хотын цагдаагийн байгууллагын хошууч Скотт Кофферын хэвлэлд мэдээлснээр орон нутгийн цагаар өнгөрөгч бямбаас ням гаригт шилжих шөнө хотоос 15 километр зайд орших бүртгэлгүй газарт нийтийг хамарсан гудамжны үдэшлэг болж, замын хөдөлгөөн хаасан талаарх гомдол иргэдээс ирсэн байна. Цагдаа нар анх тэнд хүрэлцэн ирэх үед 900-1000 орчим голцуу өвсөн насны хүүхдүүд чанга хөгжим тоглуулж, үдэшлэг зохион байгуулж байжээ. Цагдаа нар цугларсан хүмүүст хандаж авто замын хөдөлгөөнийг чөлөөлөх шаардлага тавихад, хувийн эзэмшилд халдаж, эрх чөлөөг нь зөрчихгүй байхыг сануулсан хариу шаардлага тавьсан байна.

Ийнхүү алба хаагчид иргэдтэй ойлголцох гэж оролдож байх хооронд гэмт этгээдүүд гал нээж эхэлсэн аж. Цагдаагийн нэмэлт хүч ирэх хүртэл буудалцаан үргэлжилсэн бөгөөд өсвөр насны нэг хүү амь үрэгдсэн байна. Юнион хотын цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр буудуулж шархадсан өөр нэг хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан бөгөөд шархадсан бусад таван хүний биеийн байдал харьцангуй сайн байгаа аж. Хохирогчид 17 настай Жабри Брэндон болон 21 настай Ламонт Бомар гэгч  өвсөр насны хоёр хүү байсныг тогтоосон байна.      

Цагаа нар буудалцааны үеэр хоёр этгээдийг баривчилсан бөгөөд хууль бус галт зэвсэг хадгалсан хэрэгт буруутгаж байгаа аж. Гэсэн ч хошууч Скотт Коффер сэжигтэн хоёр этгээд хохирогчдын амь насыг буудаж хөнөөсөн эсэх нь одоогоор тогтоогдоогүй, мөрдөн байцаалт үргэлжилж байна гэжээ. Мөн тэрээр үдэшлэг хувийн өмчид зохион байгуулагдаж байсан тул цагдаа нар юу ч хийх боломжгүй байсан талаар ярьсан байна. 

О.Мөнхбат

Эх сурвалж: ABC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.