Хойд Солонгосын хакерууд Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд халдахыг завдав

315

 

Хойд Солонгосын хакерууд Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд халдахыг завдав

 

Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын эм үйлдвэрлэгч компаниудын мэдээллийг хакердахыг завдсан ч БНСУ-ын тагнуулын алба цахим халдлагыг урьдчилан сэргийлж чаджээ.

Ёнхап агентлагийн мэдээллээр, БНСУ-ын Тагнуулын үндэсний агентлагийн холбогдох тайланг сонссоны дараа тус улсын парламентын гишүүн Ха Гён Тхэ тэргүүтэй гишүүд мэдээлэл хийсэн байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад нэг өдөрт гарах цахим халдлагын дундаж тоо 32 хувиар өсжээ.

БНСУ-ын Тагнуулын үндэсний агентлагийн мэдээллээр, Хойд Солонгосын хакерууд "Pfizer” компанийн вакцины талаар мэдээлэл болон КОВИД-19 эмчилгээний талаар мэдээлэл авахыг завдсан талаар Ёнхап агентлагийн англи хэл дээрх хувилбар дурдсан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр БНСУ-ын Тагнуулын үндэсний агентлаг Хойд Солонгосын хакерууд коронавирусний эсрэг вакцин боловсруулж буй Өмнөд Солонгосын компаниудын эсрэг цахим халдлага хийхийг завдсан талаар мөн мэдээлж байсан билээ. Ямар компаниудын сүлжээг хакердахыг завдсан талаар мэдээлээгүй ч халдлагыг таслан зогсоож чадсан байна.

Өдгөө БНСУ-д КОВИД-19-ийн эсрэг найман вакцины эмнэлзүйн туршилтыг хийж байна.

 
https://news.zindaa.mn/3lhi

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>