“Walt Disney” Хойд Америк дахь 60 гаруй салбар дэлгүүрээ хаахаар төлөвлөжээ
"Walt Disney” компани онлайн худалдаанд чиглэж, Хойд Америк дахь 60 гаруй салбар дэлгүүрээ хаахаар төлөвлөжээ.
Энэ нь нийт дэлгүүрийнх нь 20 хувьтай тэнцэж байна. Цар тахлын үед хэрэглэгчдийн худалдан авалтын хэв маяг өөрчлөгдсөнөөр тус компанийн жижиглэн худалдааны бизнес болон барааны лиценз олголт 2020 онд долоон хувиар буурч, 4.18 тэрбум ам.доллар болсон байна. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед тус компани 300 орчим дэлгүүрээ хаагаад байгаа юм. Дээрх мэдэгдлийн дараа хувьцааных нь ханш бага зэрэг буурчээ.
С.Өнөрсайхан
Bloomberg