УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна

433
 

УОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна

 

 УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалтын ажил эхэлсэн. Вакцинжуулалтын ажлыг хоёр үе шаттай эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав, дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулах, хоёрдугаарт, тав, зургадугаар сард багтаан ногоон бүсэд ажиллаж амьдарч буй иргэдээ вакцинжуулах, долдугаар сард вакцинжуулалтыг дуусгана.
Гуравдугаар сарын сарын 15-наас:
  • Худалдааны салбар,
  • Нийтийн тээвэр,
  • Такси үйлчилгээ
  • Багш ажилчдыг вакцинд хамруулна.
Өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтын өргөн хүрээний шийдвэрээ танилцуулж, эцсийн шийдвэр гарна" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>