А.Гансүх, Б.Баасанцогт нар "Номин"-гийн Ш.Баярсайханы захиалгаар "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг дээрэмдсэн түүх
Энэ 49% -аас бүгд эхэлсэн байна. -Одоо бодоход Баярсайхан нь "Ариг" банкны 49 хувийг эзэмшихдээ биш, банкийг гартаа оруулах холын нүүдэл хийж байжээ гэж Эрэлийн Эрдэнэбат өгүүлдэг. Гэрээний хоёр дахь тохиролцоо Эрэл ХХК-ийн БҮК-1 үйлдвэрт 20,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх энэ тохиролцоо биелэж харилцан гэрээ байгуулж Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Хамтран ажиллах тухай 01/01 тоот гэрээ албажин баталгаажиж гэрээний үүрэг хөрөнгө оруулалт хийгдсэн өдрөөс нэг жилийн дараа БҮК-1 үйлдвэр ашиглалтад оржээ.
Ингээд Эрэлийн Эрдэнэбат Ариг банкны 61 хувийг эзэмшиж байсан бол торны цаадах 124 хоногийн хугацаанд Номингийн Баярсайханд Ариг банкны эзэмшлийн 19 хувийн хувьцаагаа алдлаа, одоо тэрээр 42 хувийн хувьцаа эзэмшигч цаашид хэрхэн, ямар байдлаар хэдэн хувиа алдахыг хэн ч таашгүй. Ш.Баярсайханы дээрх болзолыг биелүүлээгүйн төлөө Ш.Баярсайхан УИХ дарга, Монгол банкны Ерөнхийлөгч нарт удаа дараа хэвийн ажиллагаатай Ариг банкинд хянагч, Бүрэн эрхт төлөөлөгч тавиулах гэж хөөцөлдсөөр хууль бус хүслээ биелүүлсэн байдаг. Банк дээрэмдэхэд Монгол банк, Улс төрчид нар гүйцэтгэж өгдөг, захиалагч нь нэг хувьцаа эзэмшигч нь болдог бололтой юм.
Буурал А.Гансүх гэж хүн бүхэн мэднэ цагтаа төрийн сайд хийж байсан хүн өдгөө ҮАБЗ нарийн бичгийн дарга нөхөр учиг зангилаат хэргийн эзэн Эрэлийн Эрдэнэбатыг зохиомол хэргээр суулгаж байгаа гэж ярилцах. Түүнд мэдээж ашиг сонирхол байгаа болоод л тэр энгэж байгаа болов уу. Ариг банкны хувьцаа эзэмшигч Номингийн Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогт Ариг банкны хувьцааны маргаанд өмгөөлөл хийдэг, А.Гансүхийн баруун гар, сүүлийн үед Шинэ хонгил үүсгэн шүүх, цагдаа, прокуроргүй үүрэгдэж хэрэгт хийх болон цагаатгах хүнээ төрийн өндөр албан тушаал хашдаг том ахынхаа нэрийг барьж тор нэхэж яваа нэгэн гэдгийг хуульчид дортоо ихэд дургүйцэнгүй ярьдаг болжээ.