Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын сертификатаа яаж авах вэ?
Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа оруулж, утсанд ирсэн баталгаажуулах кодоор нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд "Сертификат хэвлэх" гэсэн хэсгээс англи болон монгол хэлийг сонгон вакцины сертификатаа хэвлэж авах боломжтой болно.