Герман "Бүргэд" Шумахер эргэн ирлээ

72

Герман "Бүргэд" Шумахер эргэн ирлээ

 

Дэлхийн долоон удаагийн аварга болохдоо бүгдэд нь дээд амжилт шинэчлэн тогтоож, таван удаа дараалан тэргүүлсэн Герман "бүргэд” хочит алдарт нисгэгч Михаил Шумахер есөн жилийн гүн нойрноосоо гэнэт сэрээд...

                "Хэн хэнийг ч орлож болно. Намайг ч тэр” гэж хэлж байсан  алдарт нисгэгч Михаил Шумахер 2013 онд болсон ослоос хойш есөн жилийн турш ухаангүй байлаа. 2013 оны арванхоёрдугаар сарын 9. Михаил Шумахер тухайн үед 14 настай байсан Мик хүүгийнхээ хамт Францад  амарч байхдаа цанаар гулгаж байгаад осолд орж, хүнд бэртсэн байдаг. Тухайн үед Шумахерыг хүлээн авсан эмнэлгийн эмч нар толгойны хамгаалалтгүй байсан бол газар дээрээ амиа алдах байсан талаар хэлснээс хойш алдарт нисгэгчийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Гэсэн ч түүнийг "Эргээд ирнэ дээ” гэж хүлээсэн ээж, хүү хоёр байдаг бүхнээ эмчилгээ төлбөрт өгч, зарсаар дампуурахад ойрхон байгааг олон эх сурвалж мэдээлж байна.

-АМИНЫ "ҮНЭТЭЙ” ТЭВРЭЛТ БА ШУМАХЕРИЙН ЭРГЭН ИРЭЛТ-

Михаил Шумахерын харамсалтай ослын дараагаас аавыгаа осолдоход нь хамт байсан Мик хүү нь "Формула-1”-т уралдах зорилго тавьж, хурдны спортын төрөлд улам шамдах болжээ. Гэсэн ч Мик Шумахерын зорьсон зорилго хол, өвөртөлсөн санаа хүнд байж. Дэлхийн аваргын цувралд шалгарахын тулд 2019 оноос "Формула-2”-т уралдаж, 48 уралдаанд оролцсоныхоо эцэст гурван түрүү хүртэж, "Формула-1”-т шалгарсан билээ.

Тэгвэл энэ жилээс эхлэн "Формула-1” дэлхийн аваргын цуврал уралдааны дебют жилдээ уралдаж байгаа Мик Шумахер саяхныг хүртэл нэг ч оноо аваагүй хэвээр байв. Оны эхний саруудад болсон уралдаанд "Феррари” төлөөлөн уралдаж, хэд хэдэн осол хийснээсээ болоод 1.64 сая фунт стерлингийн өрөнд ороод байлаа. Харин өнгөрсөн амралтын өдөр болсон "Формула-1”-ийн дэлхийн аваргын цувралын Канадын гранприд уралдаж, зургадугаар байраар барианд ирэн уралдааныг амжилттай дуусгасан нь түүний "Формула”-гийн замналын хамгийн гэрэл, гэгээтэй байж болохуйц замд хөтөлжээ.

Хүчтэй аадар борооны улмаас хурдны зам халтиргаа, гулгаа ихтэй. Нисгэгчид алдаа л гаргавал гулгаж, осолд орж болзошгүй байсан хүнд зам дээгүүр дэлхийн шилдгүүдийн хажуугаар ниссээр зургадугаар байраар барианд орж ирлээ. "Формула-1” дэлхийн аваргын цувралын анхны оноогоо авсан тэрбээр үзэгчдийн суудал руу ухасхийж, ээжтэйгээ тэврэлдэн байгаа нь дэлхий дахин хайрыг хүргэсэн гэнэ. Дэлхий нийтээр Мик хүүгийн амжилттай уралдааныг "Шумахер эргэн ирлээ” хэмээн үнэлж, цоллож байна.

 

-30 ЖИЛИЙН ХАЙР БА МӨНХИЙН ХҮЛЭЭЛТ, ИТГЭЛ-

"Сэрнэ дээ, сэрнэ” хэмээн итгэж, хүлээсэн эхнэр нь байдаг бүхнээ шавхсанд Михаил юу хэлэх байсан бол. Чив чимээгүй нэгнийгээ харж суугаад "Хайртай шүү” хэмээн сэтгэлээ илчлэх гэж байх даа гэж гэж бодогдох...

Нэгэн цагт "Намайг домог биш хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч гэж нэрлээсэй” хэмээн хэлсэн юм. Домогт Шумахер одоо амьдралынхөө төлөө бодит байдалтай тэмцэж байгаа. Өнөөгийн 30 гаруй жилийн өмнө Михаил ирээдүйн гэргий хоёр хүүхдийнх нь эх Кориннатай танилцаж байв. Танилаараа дамжуулан Михаил, хэзээний л түүнд сэтгэлээ унагасан Коринна хайр дэлхийн хамгийн сайхан, бас харамсмаар хосуудын нэг.

2013 онд Францад болсон ослоос хойш Коринна гэр бүлийнхээ бүх хөрөнгийг ухаангүй хэвтэж байгаа нөхрийн эмчилгээнд өгч эхэлсэн. Гэтэл одоо Кориннад нөхөр нь босоод ирнэ гэх итгэлээс өөр юу ч үлдсэнгүй.

 
 
https://ergelt.mn/news/24/single/22291

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.