БНХАУ өнөөдрөөс Тайваньд элс нийлүүлэхээ ЗОГСООЛОО

84

БНХАУ өнөөдрөөс Тайваньд элс нийлүүлэхээ ЗОГСООЛОО

 

БНХАУ өнөөдрөөс Тайваньд элс нийлүүлэхээ зогсоожээ. Худалдааны яамнаас нь энэ талаар мэдээллээ. Мэдэгдэлд тодорхой шалтгаан дурдаагүй ч "Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрхзүйн хэм хэмжээнд, экспортыг түр зогсоож байна” гэж тайлбарласан байжээ.

Тайвань улс байгалийн баялаг багатай, элсийг ихэвчлэн БНХАУ-аас импортлон авч, барилга байгууламж, шилний үйлдвэрлэлд ашигладаг юм.

Бээжингийн эл үйлдэл нь АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой байж магадгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд дурьдсан байна.

 
Эх сурвалж: eguur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.