Snickers-ийн үйлдвэрлэгч Тайвань арлыг тусгаар улс мэт харуулсандаа Хятадаас уучлал гуйжээ

100

 

Snickers-ийн үйлдвэрлэгч Тайвань арлыг тусгаар улс мэт харуулсандаа Хятадаас уучлал гуйжээ

 

Энэ долоо хоногт нийтэд цацсан сурталчилгаандаа Тайвань арлыг тусгаар улс мэт харуулсан Snickers-ийн үйлдвэрлэгч Mars Wrigley компани Хятад улсаас уучлал гуйжээ.

Уг сурталчилгаанд шинээр үйлдвэрлэгдэж буй "Snickers” чихэр нь Өмнөд Солонгос, Малайз, Тайвань зэрэг орнуудад зарагдах тухай мэдээлсэн байна.

Сурталчилгааны гэрэл зураг, дүрс бичлэг Хятадын сошиал орчинд хүчтэй тарсны дараа Mars Wrigley компани Баасан гарагт албан ёсны сувгаараа уучлал гуйжээ.

"Mars Wrigley компани Хятад улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, үйл ажиллагаа явуулахдаа Хятад улсын хууль дүрмийг чанд сахидаг” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

АНУ-ын конгрессын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелосигийн хийсэн айлчлал, түүний дараа Хятадын засгийн газраас Тайванийн хоолойд цэргийн томоохон сургуулилалт зохион байгуулж эхэлсэн зэрэг хурц үйл явдлуудын дараа ийм маргаан үүссэн нь асуудлыг улам хүндрүүлсэн байна.

Бээжингийн эрх баригчид Баасан гарагт спикер Пелоси болон түүний гэр бүлд хориг арга хэмжээ авсан юм.

Тухайн өдөр бас Apple компани өөрийн бэлтгэн нийлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго дээр "made in Taiwan” тэмдэглэгээ хийхгүй байхыг анхааруулсан тухай эх сурвалж мэдээлж байв.

 

Эх сурвалж: New York Post


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.