МУИС-ийн төв байрыг нураана гэдэг ташаа мэдээлэл

422

 МУИС-ийн төв байрыг нураана гэдэг ташаа мэдээлэл

Монгол Улсын Их Сургуулийн төв байрыг нураана гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан.

Энэ талаар тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгч "МУИС-ийн төв байрыг нураана гэсэн нь ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Зарим нэг сайтын оруулж буй зураг бол их сургуулийн 75 жилийн ойгоор буюу одоогоос зургаан жилийн өмнө зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулсан МУИС-Кампус төслийн зураг шиг байна.

Тухайн үед их сургууль хичээл болон оюутны байраа шинэчлэн сайжруулах төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө байвал ийм байдлаар шинэчлэх боломжтой юм гэсэн санал. Тэр төсөлд төв байрыг нураах тухай үг, үсэг байхгүй" хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>