Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын анхааралд

1571

Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын анхааралд2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 03, 04-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар 12-14 м/с, 03, 04-ний өдөр говь, талын нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ. Иймд:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малчид малын бэлчээрлэлтэд анхаарах;

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах;

-Дулааралттай холбоотойгоорзарим голуудын ус эргээсээ хальж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч гарам, гарц, гүүртэй газраар тээвэрлэлт хийх, цас, ус, шаварт саатахаас болгоомжлох;

-Нойтон цас ахиухан хэмжээгээр орсон тохиолдолд цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Онцгой байдлын ерөнхий газар

2015.04.01

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>