Могойд хатгуулсан хүүхдүүд эмнэлэгт хандах нь ихсэв

2024

Энэ зун могойд хатгуулсан бага насны хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус төвийн Хүүхдийн тасагт могойд хатгуулсан хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав хоногийн дараа эмнэлэгт хандсан тул биеийн байдал хүндхэн байгаа ажээ.

Мөн Хандгайт, Гачуурт, Тэрэлж зэрэг нийслэлийн   ногоон бүс орчимд аялал зугаалгаар явж байхдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ могойд хатгуулсан тохиолдол гарчээ. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг тус төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Ж.Болор montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>