|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Ирэх II сард нийтийн тээврийн төлбөр цахим хэлбэрт шилжинэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны наймдугаар сарын 13-нд болсон ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ байгуулах, эрх олгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Засгийн газраас "Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг төлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар ахлуулсан байгуулж аж ахуйн нэгжүүдэд "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийнболон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх төслийннээлттэй, сонгон шалгаруулалт зарласан байна. Нийт 10 аж ахуйн нэгж санал ирүүлснээс мэдээллийн технологийн томоохон компаниудын нэгдэл"Дата карт консорциум”-ыг шалгаруулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.