Улаанчулуутын хогийн цэг орчимд үүссэн 45 байршлын хогийг цэвэрлэж, 38 га талбайд 10 мянган мод тарьжээ. Үүсмэл хогийн цэгүүд Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт бий болсон байна.
Цэвэрлэгээг 2025 оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ болон иргэдийн бүлэг хамтран хийжээ. Энэ үеэр 500 орчим тонн хог хаягдлыг ачиж зайлуулсан байна.
Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, цэргийн анги болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 5,000 гаруй ажилтан, алба хаагч мод тарих ажилд оролцжээ. Мөн 43 хорооны ажилтан, алба хаагчид хамрагдсан байна.
Тарьсан модод ургаж, өмнө нь хогийн цэг байсан талбайд ойн зурвас бий болжээ. Уг зурвас нь тоосжилт болон хөрсний элэгдлийг бууруулах нөлөөтэй болсон байна.





Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.