Хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд тариаланчдаас худалдан авах үнийг ангиллаар тогтоолоо. Нэгдүгээр ангиллын улаанбуудайг тонн тутмыг 1,450,000, хоёрдугаар ангиллынхыг 1,350,000 төгрөгөөр авна.
Гуравдугаар ангиллын улаанбуудайн тонн тутмын үнэ 1,250,000 төгрөг бол дөрөвдүгээр ангиллынх 1,150,000 төгрөг байна.
Үнийг улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт тулгуурлан тооцжээ. Тооцоололд 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгааг ашигласан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоо хамтран судалгааг хийсэн байна. Тооцоолол, тариаланчдын холбооны саналыг үндэслэн худалдан авах үнийн талаар нэгдсэн ойлголцолд хүрчээ.
Засгийн газар дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улсын стратегийн нөөцөд худалдан авахаар төлөвлөж байна.





Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.