Тус банк олон улсын стандартыг дотоодын "Инфосок" зөвлөх компанитай хамтран нэвтрүүлсэн байна. Уг шаардлагыг хангасан болохыг "ISOQAR India" байгууллагаар баталгаажуулж, албан ёсны гэрчилгээг олгожээ.
Энэхүү гэрчилгээ нь банкны картын мэдээллийг хадгалах, боловсруулах, дамжуулах үйл ажиллагаа олон улсын аюулгүй байдлын шаардлагад нийцэж буйг илтгэнэ. Ингэснээр төлбөрийн картын мэдээллийг хамгаалах олон давхар хяналтын тогтолцоо бүрдэж байна.
Шинэ стандарт хэрэгжсэнээр харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал олон улсын түвшинд хамгаалагдах юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй хяналт, мониторинг, сайжруулалтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлжээ.






Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.