Кредит карт нь хүссэн үедээ картнаасаа мөнгө зээлж, худалдан авалт хийх боломжийг олгодог зээлийн эрхтэй бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч тодорхой хугацааны дотор ашигласан мөнгөө буцаан байршуулснаар санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийддэг.

ХААН Банкны зүгээс харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн кредит картуудыг санал болгож байна. Эдгээр картууд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлог, ялгарах давуу талтай юм.

Эдгээр картууд нь цаг үеийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлттэй байдгаараа давуу талтай. Хэрэглэгч ашигласан төлбөрөө тогтоосон хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү төлөхгүй. Мөн орлого, зарлагаа хянах болон шинээр карт захиалах зэрэг үйлчилгээг онлайнаар авах боломжтой болжээ.

ХААН Банк кредит карт хэрэглэгчдэдээ зориулсан тусгай урамшууллыг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 30-ныг дуустал зарласан байна. Энэхүү хугацаанд харилцагчид өөрт тохирох кредит картыг сонгон ашиглаж, онцгой урамшуулалд хамрагдах боломжтой.