Увс аймгийн Наранбулаг суманд түр амрах зогсоол шинээр барьж, орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Энэхүү зогсоол нь гадны улс орнуудын мэдээллийн төвтэй ижил шийдэлтэй ажээ.

Түр амрах зогсоолд тус сумын газар зүйн онцлог, түүх, соёлын дурсгалт газруудын иж бүрэн танилцуулгыг байрлуулжээ. Мөн сумыг хэзээ байгуулсан болон яагаад зорих ёстой тухай мэдээллүүд багтсан байна.

Эдгээр мэдээллийг монгол болон англи хэлээр зэрэгцүүлэн бичсэн нь шинэлэг шийдэл болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг Жамбал сан өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Жамбал нь Наранбулаг сумын уугуул бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын аав юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн аавын төрж өссөн нутагт хийсэн хөрөнгө оруулалтын талаар нийгмийн сүлжээндээ нийтэлжээ.