Хичээлийн шинэ жил эхлэх болон COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хуралтай холбогдуулан нийслэлд автомашиныг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна.

Зохицуулалт 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагт үйлчилнэ. Бүсчлэл харгалзахгүй бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжинэ.

Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-нд, мөн есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-нд, мөн есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд замын хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслийн жагсаалт бүрэн мэдээлэгдээгүй байна.