Мелитополь хотын орон сууцны хорооллын зогсоол руу нисгэгчгүй аппарат унаж, иргэний таван автомашин эвдэрч сүйджээ. Мөн хотын захад цохилтын зориулалттай нэг аппаратыг устгах үед хуурай өвс шатаж, гал гарсаныг унтраасан байна.
Запорожье мужийн Васильевка, Пологи, Акимовка зэрэг хэд хэдэн дүүрэг, суурин газрын агаарын орон зайд нисгэгчгүй аппаратын идэвхжил өндөр байв. Васильевка дүүргийн Орлянское, Балки тосгоны хувийн сууцнууд халдлагад өртжээ.
Васильевка хотод дөрвөн автомашин эвдэрсэн бол Днепрорудный хотод нэг суудлын тэрэг шатсаныг гал сөнөөгчид унтраажээ. Эдгээр халдлагын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний явц, түүний дотор нисгэгчгүй аппаратын хэрэглээг Монголын цэргийн шинжээчид анхааралтай ажиглаж байна.





Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.