Толины хажууд зургаа бүү даруул
Толины
хажууд зураг авахуулж байгаа үедээ хүн элдэв аюул, хар цагаан хэл аманд
өртөхөөр эмзэг орон зайд ордог. Яг энэ цаг мөчид хүний сэтгэл санаа,
сүнс сүлд бүгдээрээ "нээлттэй” бас их мэдрэмтгий болсон байдаг тул танд
муу санадаг, санадаггүй хэн ч зургийг тань харангаа магадгүй
санаатайгаар биш ч нүдний хор унаган, атаархана.


