Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны 3-р сарын 31-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зөөлөн цасан шуурга шуурна. 17 цагт 1 хэм, 20 цагт 4 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 76 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 31-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 1-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулс, Туул Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна, 3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 4-5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 2-нд зүүн зүгийн нутгаар, 4-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.



