Нийслэлийн тэргүүний өрхийг шалгарууллаа

826

Нийслэлийн тэргүүний өрхийг шалгарууллаа

 

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран шилдэг өрхийг шалгаруулан "Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө. Гурван  үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ.  Өнөөдөр тэргүүний өрхөөр шалгарсан есөн өрх гэрт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж өргөмжлөлийг нь гардуулан өглөө. Нийслэлийн тэргүүний өрх гэрээр Баянгол дүүргийн 10-р хороо К.Аксолтаны гэр бүл, Хан-Уул дүүргийн 16-р хороо Д.Баатарын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Г.Жаргалсайханы гэр бүл , Сонгинохайрхан дүүрэг 3-р хороо З.Даваажавын гэр бүл, Баянзүрх дүүргийн 11-р хороо Б.Доржийн гэр бүл шалгарлаа.

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>