Месси Раулийн амжилтыг эвджээ

587

Месси Раулийн амжилтыг эвджээ

 

Испанийн хөлбөмбөгийн "Барселона” багийн довтлогч Лионель Месси Аваргуудын лигийн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн "Манчестер Сити” багийн "Этихад Стэдиум” цэнгэлдэх хүрээлэнд тооны харьцааг нээсэн ч түүний баг 3:1-ийн харьцаатайгаар ялагджээ. 


Ийнхүү Месси тус тэмцээний хэсгийн тоглолтуудад 54 дэх гоолоо оруулсан байна. Ингэснээр тэр урьдчилсан шатны тоглолтуудад 53 удаа гоолдсон домогт хөлбөмбөгчин Раулийн амжилтыг эвдсэн аж. 

Аргентины тоглогч Аваргуудын лигийн энэ удаагийн улиралд долоо дахь гоолоо оруулжээ. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс нэг бөмбөгөөр илүү юм. Мөн Месси "Манчестер Сити” багийн хаалганд зургаа дахь гоолоо оруулсан бөгөөд Английн баг өөр ямар ч тоглогчоос ийм олон гоол хүртэж байгаагүй билээ. 

 Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/71552.shtml#sthash.lvRt5Qxt.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>