Сайн уу 8D Чүнчин хот
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах аяллын багийнхан 05-р сарын 15-ны өдөр Чүнчин хотод хүрлээ.
Чүнчин хот нь “8D хот” гэдгээрээ алдартай. Яагаад тэр вэ гэхээр уулархаг газрын байгалийн тогтцоосоо болж барилга байгууламж нь маш өвөрмөц, өгсөж уруудсан, муралзаж тахиралдсан зам гудамж элбэг байдаг байна. Мөн уулан дунд байрладгаараа “Уулын хот” гэгддэг төдийгүй байнга униар манан татаж байдгаараа “Манант нийслэл” гэгддэг байна.
Дашрамд дурдахад, Чүнчин хот нь 1997 оны 06-р сард төрийн шууд харьяат хот болж, Бээжин, Тяньжинь, Шанхай хотуудтай нийлээд Хятад улсын Төв засгийн шууд харьяат дөрвөн хот болсон байна.




