ИРЭЭДҮЙН НҮЦГЭН САРМАГЧИН?

631

ИРЭЭДҮЙН НҮЦГЭН САРМАГЧИН?

 

1000 жилийн дараах хүн төрөлхтөн хэрвээ ийм дүр төрхтэй, утга шинжтэй үсгүй сармагчин болох юм бол би л хувьд хэзээ ч ирээдүйд тэмүүлэхгүй ээ. Ухаан мулгуу дээрээ гоо сайхны тухай ойлголт бүрмөсөн алга болж хувирах нь. Ийм хүмүүсийн дунд амьдарч буйгаар өөрийгөө төсөөлсөн чинь шоронд орсноос ч, Робинзон болоод эзгүй цөлд гээгдсэнээс ч долоон дор санагдаж байна.

Мэдээж хэрэг энэ төсөөлөл нь хүн төрөлхтөн гарцаагүй ийм болно гэсэн хэрэг биш, ийм болох магадлал өндөр л гэсэн хэрэг байх. Ф.Достоевскийн "Гоо сайхан хүн төрөлхтнийг аварна" гэсэн үгэнд чухам хүний эрхэмсэг дээд оюунлаг байдлыг хэлж буй. Тийм байж эс чадваас, өнөөгийнх шиг хэрэглээнийхээ боол байсаар байх юм бол хүн төрөлхтөн хожмоо гарцаагүй ийм нүцгэн сармагчин л болж таарна.

 

Б.Намин-Эрдэнэ 

https://www.facebook.com/photo.php?fbid=1047662198695181&set=a.475765949218145.1073741828.100003542310036&type=3&theater

Jargalsaikhan Ochirkhuu-н зураг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>