Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

7

 Дү Жян Янь гэдэг нь эртний Байлдаант улсын үеийн Чинь улсын үед баригдсан усны байгууламж болно. Дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл ашиглагдаж буй далангүй усалгааны байгууламж юм. Тэр нь Минь мөрний байгалийн нөхцөлд тулгуурлан үерээс хамгаалах, усалгааны үүргийг зэрэг гүйцэтгэдэг байна.

 Тодруулж яривал эхний алхамд цаст уулнаас эх авсан Минь мөрний усыг Юйлэй уулыг сэтлэн Чэндү хотруу татсан байна.  Уулыг сэтэлсэн энэхүү амыг “Бао Пин Көү” буюу “Эрдэнийн лонхны ам” гэдэг аж. Дараа нь хэтэрхий их ус урсаж ирэн Чэндү хотод үерийн гамшиг учруулахаас сэргийлэн дээд урсгалд нь “Юйзүй” буюу “Загасны ам” нэртэй байгууламж барьж, Миинь мөрнийг хоёр урсгал болгон салбарлуулж, угийн урсгалыг “Гадаад мөрөн” хэмээн, “Эрдэнийн лонхны ам”-руу салбарлаж гарсан урсгалыг нь “Дотоод мөрөн” гэж нэрлэжээ.

“Юйзүй” буюу “Загасны ам”

Дотоод мөрөн нь Чэндү хотыг чиглэн урсдаг ба бороо тунадас ихтэй улиралд усны түвшин дээшлэх үеэр “Фэй Ша Янь” буюу “Элс үсэргэх далан”-гаар илүүдэл усаа Гадаад мөрөнд цутгадаг байна. Ийнхүү энэхүү гурван байгууламжийн ачаар Чэндү хот нь усны хэрэгцээгээ хангадаг төдийгүй үерийн гамшгаас зайлсхийж чаддаг байна. Энэ бол хоёр мянга гаруй жилийн өмнөх Чинь улсын түшмэл Ли Бин хэмээгч хүний оюун билгийн үр бүтээл ажгуу. 

 

“Бао Пин Көү” буюу “Эрдэнийн лонхны ам”

 Эртний ус хаших аргачлалтай танилцаж буй нь

 

 

 Зуу гаруй жилийн түүхтэй дүүжин гүүрээр гол гаталлаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>