МОНГОЛ ХҮН ТА ХААНА БАЙНА

774

 

Хөдөө нутаг минь хүнгүй байна гэнэ
Хүлгийн минь нуруу эзэнгүй байна гэнэ
Мөөгөн гэрүүд минь цөөрөөд байна гэнэ
Мөрөн голууд минь татарч байна гэнэ

ХҮЛЭЭГЭЭРЭЙ !!!
..Монгол хүн та юу бодож байна

Уул толгодыг минь ухаж байна гэнэ
Удам судрыг минь доромжилж байна гэнэ
Удган сахиус минь уйлж байна гэнэ
Урд зүгийн салхи нөмөрч байна гэнэ

БАЙЗНААРАЙ !!!
..Монгол хүн та юу бодож байна

Эрийн хийморь сархадын шилэнд орж гэнэ
Энхрий охид минь харийн бэр болж гэнэ
Элгэн нутаг минь нулимсандаа хахаж байна гэнэ
Эцэг өвгөдийн минь сүнс өндөлзөж байна гэнэ

УХААРААЧ !!!
..Монгол хүн та юу бодож байна

Хөх тэнгэр минь хилэгнэж байна гэнэ
Хөрст шороо минь аврал эрж байна гэнэ
Хүн бүхэн хувиа л бодож байна гэнэ
Хүүхэд залуус минь хүний нутагт байна гэнэ

ОЙЛГООЧ !!!
..Монгол хүн та юу бодож байна

Монголоос Монгол хүнийг хайж байна гэнэ
Монголоос Монголыг хайж байна гэнэ

ХҮЛЭЭГЭЭРЭЙ
БАЙЗНААРАЙ
УХААРААЧ
ОЙЛГООЧ

..МОНГОЛ ХҮН ТА ЮУ БОДОЖ БАЙНА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>