ТАХИМАА ӨГӨХ ДУРГҮЙ МОНГОЛ ЗАН
Гэвч нэр дэвшинж, өвдөг шороодсон С.Ганбаатарын зүгээс "Дахин санал хураалтад оролцохдоо ЦАГААН СОНГОЛТ хийхийг уриалж байна. Тэр "Монголын ард түмнийг бүү басамжлан доромжил, Монголын ард түмэн ирээдүйнхээ төлөө хүчирхэгээр зогсоно. Хар муу бүхнийг хараар нь бус цайлган цагаан сэтгэлээр дарах ёстой. Тиймээс та бүхнийг ЦАГААН СОНГОЛТ хийхийг уриалж байна” гэсэн юм. Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн саналыг хүчинтэйд тооцох хуулийн заалттай. С.Ганбаатар хүсэл энэ гэнэ. Нэг үгээр тэр сонгуулийн үйл явц, монгол төрөөр тохуурхаж, ард түмний сонголтод нөлөөлөхөөр улайрч байна.
Цагаан сонголтын үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц дахин эхнээсээ эхэлнэ гэсэн үг. Гэтэл арай хийж сэхээнд шилжсэн манай эдийн засагт энэ хөрөнгө бол хайран. Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо ахиад дахин санал хураалтад долоон тэрбум төгрөг зарахаар болчхоод байна. Хэдийгээр ард түмэнд сонголтоо хийх эрх байгаа ч 21 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчхээд байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол татвар төлөгч бидний халааснаас гарсан хөрөнгө. Энэ үүднээс харсан ч хэн нэгэн тахимаа өгөх дургүй улс төрийн үгээр цагаан сонголт хийх уриалгад нэгдэх нь юу л бол. Мөн чанартаа С.Ганбаатарын цагаан сонголт хийгээрэй гэдэг уриалга нь ч бас ард түмний чөлөөтэй сонголт хийхэд эрхэд халдаж байгаа үйлдэл. Үүнийг гэдгийг өвдөг шороодсон "бөх” ухаарч амжихгүй байгаа бололтой юм.
Оллоо.мн




