Эрдэмтэд нас ахисан ч супер ой санамжтай байдаг хүмүүсийн нууцыг тогтоожээ
Хүн насанд хүрсэн хойноо ч тархиндаа шинэ мэдрэлийн эс (нейрон) үүсгэдэг эсэх талаар эрдэмтэд олон жил маргаж ирсэн. Харин шинэ судалгаагаар ой санамжаа өндөр түвшинд хадгалж чаддаг “SuperAgers” гэж нэрлэгддэг хүмүүсийн тархинд шинэ нейрон үүсэх үйл явц бусад хүмүүсээс илүү идэвхтэй явагддаг болохыг тогтоожээ.
Судалгааны аргачлал
-
20–40 насны 8 эрүүл залуу -
60–93 насны 8 эрүүл ахмад настан -
86–100 насны 6 суперэйжер -
80–94 насны Альцгеймерийн эхэн үеийн өөрчлөлттэй 6 хүн -
70–93 насны Альцгеймерийн оноштой 10 хүн
-
Үүдэл эс (нейрон болж хувирах боломжтой) -
Нейробласт (нейрон болох шатандаа яваа эс) -
Бүрэн гүйцэд болох дөхсөн “боловсорч гүйцээгүй” нейрон




