Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

15

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

 

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ хуралдаанаар, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулйн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>