Зудын эрсдлийн үнэлгээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 орчим хувь их эрсдэлтэй байна. Тодруулбал, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн хил залгаа нутаг, Булган аймгийн өмнөд, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун болон Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд хэсгээр нэн их буюу их эрсдэлтэй байна. Нутгийн 20 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байна гэж мэдээллээ.




