Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
Үр хүүхдээ "сайн хүн” болгон хүмүүжүүлж, "сайхан дурсамж” үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
1. Номын санд хамтдаа оч – Хүүхэддээ ном сонгож өг
2. Хамтдаа нарийн боов хий
3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь
4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур
5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло
6. Хамтдаа усан бассейнд яв
7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий
8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал
9. Хамтдаа аавд нь захидал бич
10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв
11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг
12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг
13. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө
14. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий
15. Ууланд авир
16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг
17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз
18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло
19. Зун ой модонд гарч жимс түү
20. Хамтдаа цэцэг тарь



