ЦЭРГҮҮДИЙН ХУУРАЙ ХООЛ ХҮНСЭНД ПИЦЦА ОРУУЛАХААР БОЛОВ

682

ЦЭРГҮҮДИЙН ХУУРАЙ ХООЛ ХҮНСЭНД ПИЦЦА ОРУУЛАХААР БОЛОВ

 

АНУ-ын цэргийн алба хаагчдын хуурай хоол хүнсэнд ойрын хугацаанд гурван жилийн хадгалах хугацаатай пицца оруулахаар болжээ. Military порталд бичсэнээр эхлээд цэргүүдэд зөвхөн пепперони пицца олгох бол цаашид нэр төрлийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Америкийн цэргийн шинжлэх ухааны төвийн төлөөлөгч Дэвид Ацеттегийн ярьснаар мэргэжилтнүүд пиццаны найрлагад илүү их консервант агуулахгүйгээр амт чанар, шинэхэн байдлаа хадгалахад нь зориулж нэлээд олон жил судалгаа хийсэн гэнэ.

Цэргийн командлалын төлөөлөгчдийн хэлж буйгаар хоол хүнсэнд нь пиццаг оруулснаар цэргүүд алба хааж байх үедээ гэртээ байгаа мэт мэдрэмж төрөх гэнэ. Пиццатай хуурай хоол хүнсийг 2019 оноос хүнсэнд нийлүүлж эхэлнэ.

Үүнээс өмнөхөн Америкийн хэвлэлүүдээр Ерөнхийлөгч Дональд Трампын Америкийн цэргийн хүчин чадлыг бэхжүүлэх төлөвлөгөө цэргийн алба хаах боломжтой иргэдийн тоо буурснаас болж тасалдаж болзошгүй тухай мэдээлж байсан билээ. Тухайлбал, америкчуудын таргалалтаас болж цэргийн насны залуус цэрэгт тэнцэхгүй байх магадлал өндөр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>