Афганистанаас ирсэн залуу Австрид халдлага үйлджээ

916

Афганистанаас ирсэн залуу Австрид халдлага үйлджээ

 

Австрийн Вена хотноо террорист халдлага болсон талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд иргэд рүү халдаж, хутгалсан гэнэ.

 

Хохирогчдын гурав нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд тэд хамгийн анх халдлагад өртсөн аж. Террорист этгээд нэг гэр бүлийн гишүүдийг гэмтээгээд улмаас 20 минутын дараа дөрөв дэх хохирогчийг хутгалжээ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан байна.

 

Халдлага үйлдсэн этгээд 23 настай бөгөөд Афганистаны иргэн гэнэ. Тэрбээр халдлага үйлдэх үедээ өөрийгөө хянах чадваргүй байсан бөгөөд "өнгөрсөн онд хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байсан” талаар албаныхан уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>