Нарантуулд зардаг “ҮР ЗУЛБУУЛАГЧ” эмээр ҮР ХОЙЧОО хөнөөсөөр байх уу?

1099

Нарантуулд зардаг “ҮР ЗУЛБУУЛАГЧ” эмээр ҮР ХОЙЧОО хөнөөсөөр байх уу?Нарантуул зах дээр үр зулбуулах эм зардаг эмээ, эгч нар олон байдаг талаарх мэдээлэл олон нийтийн дунд байдаг л зүйл мэт болчихжээ. "Мизопростол”гэх уг эмийг хувь хүн худалдан борлуулах эрхгүй бөгөөд зөвхөн эмчийн жороор эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Эмийн сангийн зөвшөөрлийгУлаанбаатар хотын Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрлөөролгодог бол эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрлийгЭрүүл мэндийн яамнаасолгодог байна.

Хаа нэг хууль журмаа дээдэлдэг иргэн хүн үүргээ ухамсарлаж эм зарж байгаа болон авч байгааг нь харжцагдаагийн байгууллагад мэдээлдэг,цагдаа нар нь мэдээллийн дагуу тухайн этгээдүүдийг барьж саатуулдаг, эмийг нь хураадаг. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, хууль зөрчигч этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага хатуудахгүй байгаагаас энэ төрлийн бизнес амь бөх байсаар байна.

 

Тухайлбал,уржигдархан зулбуулах эм ууснаас цус алдсан эх ЭХЭМҮТ-д очиж хэвтэн эмчлүүлсэн байна.27 настай С гэх эмэгтэйгурван сартай жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ тээхийг хүсээгүйн улмаас Нарантуул худалдааны төвд очиж зулбуулах эм зардаг хүнээс эм авч ууж, ийн эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн эм зарж борлуулсан гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, хэргийг нь прокурор, цааш нь шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Гэтэл шүүхээс эл этгээдүүдэд ял оноохыг чухалчилж үздэггүй.

ЭХЭМҮТ болон төрөх эмнэлгүүдэдхувь хүний гар дээрээс, зах худалдааны төвөөс зулбуулах эм авч уугаад, их хэмжээний цус алдаад ирдэг эмэгтэйчүүдийн тоо олширсон байна. Үүнээс гадна хувийн тодотголтой эмнэлгүүдэд хэчнээн бүсгүй хандаж, тусламж авч байгааг таашгүй.

Хамгийн хачирхалтай ньэдгээр бүсгүйчүүд хуулийн байгууллага мэдүүлэг авахад"Би өөрөө хүсээд энэ эмийг авч уусан болохоор гомдол санал байхгүй. Шүүх цагдаад хандахгүй”гэх хариулт өгдөг байна. Магадгүй хохирогчгүй, гомдол гаргагчгүй учраас эл гэмт хэргийг үйлдэгчид хуулийн цоорхой ашиглан, ял зэмгүй үлдэж байж ч мэдэх юм.

 
foxnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>