МАШ НУУЦ: БНХАУ-ын засгийн газраас Монгол улсад явуулах 11 зүйл тусгай нууц бичиг баримт

1068

 

Эрхэм найз нөхөд, түмэн олон минь Та бүхэн энэхүү нийтлэл, ярилцлагыг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаан, цааш цааш нь сэрэмжлүүлэг болгон түгээвэл зохилтой санагдаж байна.

 

…1993 оны үед БНХАУ–ын засгийн газраас Монгол улс түүний газар нутаг хүн амын дунд явуулах үйл ажиллагааны зааварчилгаа гэсэн нэг зүйл үзэгдээд алга болсныг би сайн санаж байна.

О.Дашбалбар агсан ч ярьж байлуу даа? Хэн ч тоогоогүй арай ч ийм юм байхгүй хоёр улсын харьцаанд хор учруулах худал зүйл гээд өнгөрсөн..?

-Тэгсэн, ганц нэг сонинд ч хэсэг бусаг гарч байсан юм. Тэр одоо миний гарт 3 хуудас орчуулагдсан эхээрээ байна Өвөр Монголын сэтгэлтэй, зоригтой хүмүүсийн ачаар тэр нууц бичиг баримт олдсон юм.

Бээжин хот. 1991.03.21. дугаар 10026. Маш нууц гээд БНХАУ-ын засгийн газраас Монгол улс түүний газар нутаг хүн амын дунд явуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх арга хэмжээ гүйцэтгэх ажлын талаар баримтлах бодлого зааварчилгаа гэсэн гарчигтай 11 зүйл тусгай нууц бичиг баримт юм.

 

Энэ зааварчилгаа санамжийг тушаал адил утгаар хүлээн авах ёстой гэж гэж эхлээд

1.Буриад, ойрд ховд (Энэ газарт манай их үндэстний төрөл нэгт ахан дүүс бий ) гэх монголын ястан үндэстнүүдийг онцгойлон үзэж тэднийг эрх мэдэл албан тушаал мөнгөөр татаж чадваас бид асар их амжилтанд хүрэх,

Улмаар ар монголыг гартаа оруулах гол хөдөлгүүр болох тул эдгээр бүлэг хүмүүсийг бүрэн дээд хэмжээгээр ашиглах тухай заасан.

2рт нь. Өнгө мөнгө эрх мэдэлд дуртай монгол түшмэдүүдийг өөрийн тагнуулийн албанд элсүүлэх, их хэмжээний мөнгө өгч хахуульдах, албан тушаал амлах…

Хятад гаралтай хүмүүсийг өндөр албан тушаалд томилох, гэр бүлийн хамтаар өөрийн улсад урих, дайлах, бичлэг хийн зураг авах, гарцаагүй байдалд оруулах, тусгай албадын нөлөөнд бүрэн оруулах,

Мэдлэг чадвартай улс төрчдийг айлган сүрдүүлэх, нэр хүндийг нь унагах, удаан үйлчилдаг хортой хоол өгөх замаар устгах,

Юмны учир мэдэхгүй залуу хүмүүсийг хэвлэл мэдээлийн байгууллагад ажиллуулж, авъяас бол ердөө нэг хувь 99 хувь нь хөдөлмөр гэж ухуулах,

Эх орноо гэх сэтгэлтэй хүмүүсийг илрүүлэн ажлаас нь гаргах ганцаардуулах, хичээл зүтгэлийг нь мохоох, хавчих дарамтлах, ядуу хоосон байлгах, аливаа шинэ санаачилга болон бусад сайн талуудыг үгүйсгэх, хийсэн бүтээснийг нь хулгайлан авах хүмүүсийг тусгайлан томилж цөхрөлд хүргэх,

Нийтэд нь архинд оруулж хавчлага хийж, бүр амиа хорлох байдал руу түлхэх …гээд өчнөөн юм байгаа. Чи өөрөө харж байна шүү дээ. Ийм 11 зүйлийг зааварчилсан байгаа юм.

-Тийм байна. 4-рт, Монгол улсын иргэд түүний дотор эмэгтэйчүүдийг хятад улсын нутагт биеийг нь үнэлүүлж ашиг олох , хэрэгцээнээс гарсан эмэгтэйчүүдийг донор болгох,

Хятад иргэдийг монгол эхнэртэй болгох асуудлыг зүйл бүрээр дэмжих, харах хандах хүнгүй хүүхдүүдийг монголчуудын гараар дамжуулан худалдаж авах, ганц бие хүмүүсийг донор болгон ашиглах… гэх мэт

Энэ ёстой аймаар юмнууд пиг дүүрэн байна шүү дээ…Энэ яг үнэн л байдаг байгаа даа. Айдас хүрмээр юм битүү байна шүү дээ?

-Би энэ материалыг нэгэнт манай тусгай байгуулгынхан олж авсан болохоор ямар нэгэн арга хэмжээ авч байгаа байх гэж бодож байна. Одоо үүнийг ярих цаг нь болсон.

Манайхан дэндүү гэнэн итгэмтгий, хар сэжиггүй, зөвхөн амьжиргаатайгаа зууралдаж байгаа учраас ямар их аюул нөмөрчихөөд байгааг олж харахгүй байна.

Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Тэгээд би хэлж сэрэмжлүүлж байгаа юм. Энэ хар 6-рт бүр аймаар юм байгаа биз.

Манай улсаас монголд нийлүүлж байгаа хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарал тавьж ажиллах.

1. Нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг аажмаар чанарыг муутгах,

2. Хорт хавдар үүсгэгчийг нэмэлт тэжээл болгон оруулах
3.Бусад төрлийн хорт бодисуудыг бага багаар нэмэн ажиглалт явуулж аль нь үр дүнтэй үйлчилж байгааг тогтоож үр бүтээлтэй ажиллах… монгол төгрөгийг хуурамчаар их хэмжээгээр үйлдвэрлэн тараах,

Уурхайд хятад ажилчидийг олноор ажиллуулах, том хэмжээний ашигт малтмалын ордуудыг илрүүлж америк болон бусад том гүрнүүдийн нэр барин авах,

Ашигт малтмал нь дууссан газарт химийн аргаар хордуулалт хийх, гүний усны урсгалд удаан уусдаг хор байршуулах,

Монголд амьдрах нь гутамшиг мэтээр ойлгуулах, баян айлын хүүхдүүдийг хар тамхинд донтуулах энэ бүгдийг чи өөрөө харж байна нэг ч үг үсэг зөрүүлэхгүй хэсгээс нь дурдахад л энэ шүү дээ.

-Чи ийм ноцтой баримт дэлгэхээсээ айхгүй байна уу?

Нүдэндээ ч итгэмээргүй аймаар юм дүүрэн байна шүү дээ. Эргээд бодохоор бүгд хэзээний хэрэгжсэн юм шиг?

Өнөөх олон траншейны хүүхдүүд бүгд алга болсон,учир битүүлгээр өчнөөн хүн нас барсан …гээд

-Юунаас ч айхавдээ, улсаараа аюулт байдалд орчихоод байхад би хар амиа хоохойлоод хаашаа одох вэ дээ.

1990 оноос хойш улс орнуудын гадаад орнуудад хандан явуулдаг бодлогыг "зөөлөн хүч” ний хэлбэрээр дамжин хэрэгжих боллоо гэж их ярьж бичиж байна.

Манай чиглэлээр явуулж буй өмнөд улсын бодлого юун зөөлөн хүч, бүр аймшигтай "хар хүч”ний хэлбэрээр хэрэгжиж байгааг энэ баримт бичгээс харж байгаа биздээ.

Одоо телевизийн олон сувагаар нэг их сайхан сэтгэлтэй, өгөөмөр, гэр бүлсэг, соёлтой хятад хүмүүсийн тухай цувралууд орой бүр гарч, бид хятад улстай л эдийн засгаар ойртон ажиллахгүй юм бол сөнөнө шүү дээ гэсэн яриа үгүүлэл хэлдэг хүмүүс фэйсбүүк, твитерээр дүүрлээ.

Гэтэл энэ 10026 тоот баримт бичигт Монголын эдийн засгийг хятадын эрх мэдэлд бүрэн авах, монголоос гарч байгаа бүх түүхий эдийг эхний боловсруулалт хийлгэж байж зөөх,

Мал мах түүхий эдийг дэлхийн зах зээл дээр нэр хүндийг нь унагах үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэндзөвхөн товч, зүү, гоёл чимэглэлийн зүйл үйлдвэрлэх тоног төхөөрөмж л нийлүүлж бусдыг нь татгалзгэсэн байгаа юм даа.

-Одоо бид сэрж ухаарч, өөрийн зөөлөн хүчний бодлогыг сөргүүлэн тавихгүй бол "1919” он буюу зуухан жилийн өмнө тусгаар тогтнолоо тавиад туучихсан түүх давтагдахад тун ойрхон болоод байна гэж бодох боллоо.

-Би түүх давдагддаг гэж мөн ч олон хэлж байгаа даа. Бид өнөөгийн цаг үеэ ухаалгаар дүгнэн цэгнэх шаардлагатай болчихоод байна.

Цаг үеэ олж харж, ойлгож, үнэлж чадаагүйгээс бид өмнөх түүхэндээ олонтой алдаж байсан.

За яах вэ, бидний энэ байгаа байдал бол хөгжлийн бэрхшээл, тун удахгүй засраад сайхан болно гэх бодол бол алдаа.

Одоо сэрэх цаг болсон.

 

 

http://www.tusgaar.mn/48997

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>