СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СОЛОНГОСЫН ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ӨГНӨ ГЭЭД ЗАЛИЛЖЭЭ
Сүүлийн үед БНСУ руу виз мэдүүлэгчдийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг залилан мэхлэх явдал газар авчээ.
Ажиллах хүч илгээх, виз зуучлах ямар ч эрхгүй, мөн зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулж, олон иргэнээс мөнгийг нь залилсан "Хас ган” гэх компанийнхныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, Чингэлтэйн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тус компанийнхан "Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, БНСУ-д хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрээр зөвхөн Сүхбаатар дүүрэгт л гэхэд 40 орчим иргэнийг залилж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.



