Мессид 31 насных нь төрсөн өдрөөр барьсан бэлэг

681

Мессид 31 насных нь төрсөн өдрөөр барьсан бэлэгХ.ОЮУНБОЛД

Саранск хотын Хуванцар урлагийн музей  энэ сарын 24-нд Аргентины хөлбөмбөгчин Леонель Месси 31 нас хүрсэн баяр хүргэж "Аргентин бүсгүй” гэсэн зурагны хуулбарыг бэлэглэсэн байна. Хөрөг зургийг  хөлбөмбөгчний нутаг нэгт сийлбэрч Степан Эрзья зурсан аж. Музейн захирал Людмила Нарбекова алдартай хөлбөмбөгчинд төрсөн өдрийн  баяр хүргэж миний хийж чадах зүйл бол энэ байна. Тэрээр "Манай музей Аргентин оронтой холбоотой ажилладаг” гэдгээ онцолжээ. Үүнээс гадна манай музейд харьяалагддаг Аргентины жаахан хэсгээс Леонел Мессид бэлэглэхийг хүссэн юм гэв. Мессид бэлэглэсэн "Аргентин бүсгүй” хэмээх бүтээлийг Степан Эрзья Аргентинд 1927-1950 он хүртэл Аргентинд амьдарч байхдаа зурсан байна. Харин Москвагийн шоколадны дэлгүүр Мессид 60 кг жинтэй, түүний хэмжээтэй хөшөө бялууг хийж бэлэглэжээ. Түүнд бялууг нь Месси тэмцээний бэлтгэлээ хийж байгаа Бронницы хотод өгсөн байна. Мөн түүнд зориулж хүндэтгэлийн концерт тогложээ. Аргентинын шигшээ энэ удаагийн ДАШТ-д  хоёр удаа тоглоод байгаа бөгөөд Исландын багтай хайнцаж, Хорватын багт хожигдсон юм. Харин маргааш Нигерийн шигшээтэй тоглож цаашид  тоглох эсэхээ шийднэ.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>