НҮБ-д шаардлага тавьжээ Дэлхий дахинд 5-09-2018, 09:59 561 Хуваалцах Венесуэлийн Засгийн газар НҮБ-аас тус улсын иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтыг тараахгүй байх гэсэн шаардлагыг тавьжээ. Шаардлага тавих болсон шалтгаан нь "Венесуэлийн дотоод хэрэгт оролцохыг хүсч байгаа дайсагнагч орнуудын үйл ажиллагаанаас урьдчилан хамгаалахад оршиж байгаа юм” гэж хэвлэлийн хурлын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Делси Родригес сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрээр "Бид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй холбоо барьсан. Түүнд бид энэ хэрэгт хамааралгүй төрийн албан хаагчид жирийн иргэдийн хийж байгаа шилжилт хөдөлгөөнийг хүмүүнлэгийн хямрал болгон харагдуулахыг зорьж байна. Ингэснээр Венесуэлийн дотоод хэрэгт гадны орнууд хөндлөнгөөс оролцох боломжийг хайж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн гэжээ. Дэд сайд энэ хэрэгт оролцсон албан хаагчдийн тухай тодорхой зүйл хэлээгүй ч тэднийг хувийнхаа мэдээллийг дамжуулж байгаа юм шиг өрсөлдөгч орны засгийн газарт дамжуулсан гэсэн гомдол гаргасан байна. Харин венесуэлийн 2-3 сая иргэд гадаадад амьдарч байна. Хэдийгээр сүүлийн саруудад шилжилт хөдөлгөөн идэвхжиж байгаа ч тэдний 60-70 хувь нь 2015 оноос эхэлж эх орноосоо дүрвэсэн гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. Гэвч Венесуэлийн эрх баригчид энэ нь хүмүүнлэгийн хямрал биш гэж мэдэгдсэн байна. Латин-америкийн 12 орны төлөөлөгчид Венесуэлийн ихэнх иргэд эх орноо орхиж хөрш орнуудад амьдарч байгаа тухай Эквадорийн нийслэл Китод уулзаж хэлэлцжээ. Эх сурвалж: mundo.sputniknews.com Х.ОЮУНБОЛД 561 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 27-08-2018, 12:22 Венесуэлчүүд эх орноосоо зугтаж эхэллээ… 24-07-2017, 10:28 Венесуэлийн сөрөг хүчин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ… 16-05-2016, 12:14 Венесуэлийн ерөнхийлөгч онц байдал зарлав… 14-04-2015, 11:18 Хуурамч Венесуэлийн Ерөнхийлөгчийг CNN илчлэв… 7-10-2014, 12:40 Гадаадад амьдарч байгаа иргэд фэйсбүүкээр нэгдэж төрийн гурван өндөрлөгүүдэд хандан шаардлага тавьжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.