Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэдэд сануулга өгч ажиллаж байна

585

 

"Нийслэлийн тээврийн газар"-аас энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд жолооч болон зорчигчдын зөрчлийг илрүүлэхээр  өглөө 07.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллаж эхэлжээ. Энэхүү нэгдсэн шалгалтын гол зорилго нь нийтийн тээврийн жолооч нар үйлчлүүлж буй зорчигдоос бэлэн мөнгө авахгүй бөгөөд зорчигчид бэлэн мөнгөөр бус картаараа үйлчлүүлж, хэвшүүлэхэд чиглэгдсэн байна. Тусгай шалгагч нар маршрутын дагуу шалгалт хийх бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд сануулга өгөх, үйлчлэхээс татгалзах смарт картаар үйлчлүүлэхийг шаардах зэргээр ажиллаж байгаа аж.

Нийтийн тээврийн зөрчлийг арилгахаар хийж буй шалгалтын маршрут:

- Баруун, өмнөд хэсгийн 5-н байршил

  • 120-оос-Зайсан
  • 120-оос-Яармаг
  • 5-н шараас-Сонсголон
  • 5-н шараас-Нефть
  • 5-н шараас-Ханын материал

 - Нийслэлийн зүүн,хойд хэсгийн 7-н байршил

  • 3,4-р хороололын эцсээс-Гандан
  • Зурагтын эцсээс-Гандан
  • Баянбүрд-Дэнжийн мянга
  • 32-ын тойргоос-7-н буудал 
  • Дарь эхийн эцсээс-Дамбын уулзвар 
  • Шар хад-Цайз 
  • Чулуун овоо-Улиастайн гүүр чиглэлд тус тус ажиллана

Автобусанд бэлэн мөнгөөр зорчсон иргэдэд сануулга өгч ажиллаж байна

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>