Ливийн олон улсын нисэх онгоцны буудлыг пуужингаар харважээ

830

 

Ливийн нийслэл Триполи хотод байрлах олон улсын цорын ганц "Матига” нисэх онгоцны буудлыг үйл ажиллагаагаа сэргээгээд тав хоносных нь дараа пуужингаар харвасан талаар өнгөрсөн лхагва гаригт "Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Тус нисэх онгоцны буудлыг пуужингаар харвах үеэр хүний амь нас эрсэдсэн, хэр хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байгаа аж. НҮБ-ын энхийг сахиулагчид Ливийн газар нутгийг террористуудаас чөлөөлсөн ч өнөөг хүртэл нутгийн хойд хэсгүүд босогчдын хяналтад буй юм. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, "Матига" нисэх буудлын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

Энэхүү хууль бус ажиллагааг хэн зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ливид 2011 онд дэгдсэн иргэний дайн, дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас тус нисэх буудал олон удаа хаалгаа барьжээ.

Ливийн олон улсын нисэх онгоцны буудлыг пуужингаар харважээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>