Газраа чөлөөлсөн 23 айл шинэ байрандаа орлоо

622

 

Газраа чөлөөлсөн 23 айл шинэ байрандаа орлоо

 

 

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Хөх сувд” хорооллын эхний ээлжийн 17 давхар 112 айлын орон сууц ашиглалтад орж өчигдөр /2018.09.13/ нээлтээ хийлээ. Уг байранд газраа чөлөөлсөн 23 айл шинэ байрандаа орлоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй уг хороолол нь 31 блок орон сууцаас бүрдэх бөгөөд дараагийн буюу II ээлжийн 222 айлын орон сууц 2019 оны II улиралд ашиглалтад орох юм байна.

Нийт 30,6 га газар буюу 408 нэгж талбарт баригдах уг хороололд өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, онцгой байдлын гал унтраах анги баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд эдгээрийг 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах аж.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулснаар агаар, хөрсний бохирдлоос ангижирч иргэд тохилог шинэ байранд амьдрах боломжийг бүрдүүлж байна. Төслийн гүйцэтгэгчээр "Грийн Pесурс Констракшн" ХХК ажиллаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>