Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар явж байна
Баасан гарагийн орой бүр хотоос гарч амрах гэсэн иргэд, харин ням гарагийн орой гэр рүүгээ буцах иргэдийн автомашин Баянзүрхийн товчооны орчимд бөөгнөрч, ачаалал үүсгэдэг.
Товчооны нарийн зам орчимд 4-5 км урт түгжрэл үүсдэг байв. Иймд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучна. Мөн товчооны уулзварын эргэлтийг дөрвөн эгнээ болгохоор зам засварын ажлыг эхлүүлээд байгаа юм.



