Монгол Улс хүний хөгжлийн хамгийн өндөр түвшинтэй улсын тоонд багтжээ
НҮБ "Хүний хөгжлийн индекс, индикатор" баримтаа танилцууллаа. Уг баримтад хүний хөгжил хамгийн өндөр 189 улсыг багтаасан байна. Жагсаалтад өндөр хөгжилтэй 59 улс, хүний хөгжлийн түвшин бага 38 улс багтжээ.
Монгол Улс хүний хөгжил өндөр улсын тоонд багтаж, 92 дугаар байр эзэлсэн байна.
Улс орнуудыг дөрвөн хүчин зүйлс болох дундаж наслалт, сургалтын дундаж үргэлжлэх хугацаа, нас, түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцсон аж.
Нэгдүгээр байрт Норвеги бичигдсэн байна. Тус улсын хүн амын дундаж наслалт 82 гаруй бөгөөд сургалтын үргэлжлэх хугацаа 18 нас хүртэлх, дундаж сургалт 12 жил гаруй үргэлжилдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 68 мянга гаруй ам.доллар юм. Тус улсын араас Швейцарь, гуравдугаарт Австрали оржээ. Харин дөрөвт Ирланд бичигдсэн бол тавд Герман орсон байна. Түүнчлэн эхний аравт Хонконг, Исланд, Швед, Сингапур, Нидерланд бичигджээ.
Жагсаалтын сүүлчийг Өмнөд Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Нигер эзэлжээ.



